Коронавирусийн цартахлын үеэр антибиотик болон вирусийн эсрэг эмийн зохисгүй хэрэглээ нь шинэ цартахлыг үүсгэж болзошгүй гэж ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович анхааруулжээ. "Антибиотикийг эмчийн заавраар л уух хэрэгтэй. Харин эмч нар тус эмийг хэрэглэх шаардлагатай эсэхийг маш сайн судалж үзэх хэрэгтэй. Эс бөгөөс бид коронавирусийн дараа түүнээс ч хүнд цар тахалтай тулгарна. Тэр нь антибиотик, вирусийн эсрэг эм бэлдмэлд тэсвэртэй бичил биетүүдийн цартахал юм" гэж тэрбээр ТАСС агентлагт ярьсан байна. Вуйновичийн хэлснээр, ийм тохиолдолд халдварт өвчнийг эмчлэх зүйлгүй болох аж. "Хэдийгээр бид одоо бараг л ялалт байгуулаад байгаа ч коронавирус нь халдварт өвчний талаархи үзэл бодлыг эмч нарын зүгээс ч нийгмийн талаас ч эргэж харах түлхэц өглөө гэдгийг бид ойлгох ёстой" гэж тэрбээр дүгнэжээ.