Японд цартахал эхэлснээс хойш коронавирусийн улмаас нас барсан хүний тоо намрын нэг сард амиа хорлосон хүний тооноос хэтрээгүй байна. Энэ тухай CNN мэдээлэв. КОВИД-19-ийн тархалтын бүх хугацаанд тус улсад 2087 хүн нас барсан аж. Тэгвэл зөвхөн аравдугаар сард 2153 хүн амиа хорложээ. "Бид тусгаарлах дэглэм, хөл хориог нэвтрүүлээгүй бөгөөд COVID-19-ийн тус улсад үзүүлэх нөлөө бусадтай харьцуулахад бага байна ... Гэсэн хэдий ч амиа хорлох хүмүүсийн тоо маш их өсч байна" гэж Васедагийн Их сургуулийн шинжээч, профессор Мичико Уэда хэллээ. Японд 9-р сард амиа хорлосон хүмүүсийн тоо 1828 хүрсэн байна. Уэдагийн хэлснээр энэ нь ирээдүйд бусад улс орнууд амиа хорлох явдал нэмэгдэж болзошгүйг харуулж байгаа аж. Япон амиа хорлох мэдээллийг ил болгодог цөөхөн орны нэг юм