Даваа гарагт /2020.11.30/ Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн шүүх хуралдаан Парист дахин эхэллээ. Энэ тухай BMF телевизийн суваг мэдээлэв. Саркозийг 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Ливи улсаас санхүүжилт авсан хэмээн буруутгажээ. Мөрдөн шалгах ажлын үзсэнээр Францын ерөнхийлөгч, Кассацийн шүүхийн өндөр албан тушаалтан асан Гилберт Азиберт, мөн өмгөөлөгч Тьерри Эрзог нар авлигын хэрэгт холбогдсон байна. Саркози өөр мөрдөн шалгах ажлын талаар нууц мэдээлэл Азибераас авахын тулд түүнд Монакод том албан тушаал авахад нь туслах болно гэж өмгөөлөгчөөрөө дамжуулан амлажээ. Тодруулбал, Францын ерөнхийлөгч L'Oreal компанийн өв залгамжлагч Лилиан Беттанкураас ерөнхийлөгчийн сонгуулий компанит ажилдаа санхүүжилт авсантай холбоотой мөрдөн шалгах ажлын явцыг сонирхсон байна. 65 настай Саркози яллах ажиллагааг Францын түүхэн дэх хамгийн бузар жигшүүрт шившиг гэжээ. Тэрээр авилга, эрх мэдлээ урвуулан ашгилсан хэргээр биечлэн шүүгдсэн Франц Улсын анхны ерөнхийлөгч болжээ.