Америкийн биотехнологийн “Moderna” компани коронавирусийн эсрэг бүтээсэн вакциндаа түргэвчилсэн горимоор зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын Эм, Хүнсний эрүүл ахуйг хянах газар (FDA) ба Европын Эмийн Агентлагт (EMA) гаргаснаа өчигдөр мэдээлэв. Тус хүсэлтийг FDA 12-р сарын 17-нд авч үзэхээр товлосон байна. Тус компанийн бүтээсэн вакцины сүүлчийн шатны туршилт 94.1 хувийн үр дүнтэй гарсан байна. Звөшөөрөл гарсан тохиолдолд эхний ээлжийн вакциныг 24 цагийн дотор нийлүүлэх боломжтойгоо Moderna компанийн төлөөлөгч мэдэгджээ. Moderna компани энэ оныг дуусахаас өмнө 20 сая тун вакциныг АНУ-ын зах зээлд нийлүүлэх боломжтой гэнэ. Энэ нь 10 сая хүнд дархлаа тогтоох хэмжээний вакцин юм. “Бид маш өндөр үр дүнтэй вакцин бүтээсэндээ итгэлтэй байгаа. Үүнийг батлах тоо баримт бидэнд байна. Цар тахлыг дарахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Вакцин хийлгэсэн хүний Covid-19 өвчнөөр өвчлөх боломж 20 дахин буурах юм” гэж Moderna компанийн судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Тал Закс мэдэгджээ. Мөн /BioNTech компаниудын Covid-19 вакцин 95 хувийн үр дүнтэй туршигдсан бөгөөд Moderna-гийн вакцинаас долоо хоногийн өмнө зөвшөөрлөө авах төлөвтэй байгаа.