Британийн вирус судлаачид Канадын СВС сувагт өгсөн ярилцлагадаа Оросын “Спутнк V” вакцины үр дүнгийн талаарх мэдээлэлд тайлбар өгчээ. “Вакцин нэлээд үр дүнтэй байгааг судалгааны мэдээллүүд гэрчилж байна. Эдгээр үр дүн нь бусад вакцинаас ажигласан үр дүнтэй нийцэж байгаа" гэж Лондонгийн эрүүл ахуй, анагаах ухааны их сургуулийн профессор Стивен Эванс байр сууриа илэрхийлжээ. Судалгааны завсрын дүнгээр, өвчтөн энэхүү вакцины эхний тунг хийлгэснээс 42 дахь хоног дээр үр дүн нь 95 хувь гэж гарчээ.
Дэлхийн анхны коронавирусийн вакцин "Спутник V"-ийг Оросын Эрүүл мэндийн яамны Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний хүрээлэнд боловсруулсан юм. 10-р сарын 14-нд Ерөнхийлөгч Владимир Путин “Вектор” төвийн боловсруулсан “EpiVacCorona” вакциныг бүртгэсэн тухай мэдэгдсэн юм. Гурав дахь вакциныг Оросын Шинжлэх ухаан академийн дэргэдэх Чумаковын нэрэмжит Дархлаа, эм бэлдмэлийн судалгааны төв боловсруулж байгаа аж.