Аргентины шүүх алдарт хөлбөмбөгчин Диего Марадонаг эмчилж байсан Леопольдо Луке эмчийн гэр болон эмнэлэгт нэгжлэг хийхээр болсон тухай орон нутгийн NT телевизийн суваг мэдээлэв. Алдарт тамирчинд тархины мэс засал хийлгэсний дараа шаардлагатай эмчилгээ үзүүлээгүй гэж сэжиглэж байгаа аж. Үүний дагуу мөрдөн байцаагчид Марадонагийн эмчилгээтэй холбоотой баримт бичгийг нэгжлэг хийж буй газраас хураан авчээ. Мэс засал хийсний дараа эмнэлгийн ажилтнууд тамирчны биеийн байдал тэр дундаа сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээний асуудлыг нь хянах ёстой байсан талаар дурдсан байна.. Мөн экс хөлбөмбөгчний дэргэд мэдрэлийн эмч, клиникийн эмч, түргэн тусламжийн машин байнга жижүүрлэх ёстой байжээ. Диего Марадона 11-р сарын 25-ны орой Буэнос-Айрес хотын захад байдаг гэртээ зүрхний шигдээсээр нас барсан юм.