Японы Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газар коронавирусын тархалттай холбоотой нөхцөл байдалтай холбогдуулан жил болгоны нэгдүгээр сард ард иргэддээ зориулан эзэн хааны гэр бүл оролцдог шинэ жилийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргажээ. Энэ тухай баасан гарагт NHK телевиз мэдээлэв. Эл ёслолыг хамгийн сүүлд 1990 онд өнөөгийн хаан Нарухитогийн өвөө, эзэн хаан Хирохито таалал төгсөж, гашуудал зарласантай холбоотойгоор цуцалж байжээ. Шинэ жилийн арга хэмжээ нь хоёр өдөр үргэлжилдэг бөгөөд энэ өдөр Японы олон мянган иргэд хааны гэр бүлийг харахаар Токио дахь хааны ордны өмнө цуглардаг аж. Эзэн хаан, хатны хамт, түүнчлэн хааны гэр бүлийн бусад гишүүд өдрийн туршид сум үл нэвтрэх шилээр хамгаалагдсан тусгай тагтан дээр гарч ирэн, цугласан олонтой мэндчилдэг байна. 2020 онд шинэ жилийн энэ арга хэмжээний үеэр 68 мянга орчим хүн цугларчээ.