АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрх мэдлээ Жо Байденд шилжүүлэх "анхны протоколууд" талаар "шаардлагатай зүйлийг хийхийг" Ерөнхий үйлчилгээний захиргаанд (GSA) үүрэг болголоо гэж мэдэгдэв. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрч, түүнд эрх мэдлийг шилжүүлэн өгөхөд бэлэн байгаагаа GSA-ын дарга Эмили Мерфи мэдэгдсэн тухай "CNN" урьд нь мэдээлсэн юм. “Бидний үйл хэрэг урагшилсаар байна. Бид тэмцлээ тууштай үргэлжлүүлэн ялна гэдэгт итгэлтэй байгаа. Гэсэн хэдий ч манай улсын ашиг сонирхлын үүднээс Эмили болон түүний багт анхан шатны протоколын талаар шаардлагатай бүх зүйлийг хийхийг зөвлөж байна. Багийнхандаа ч мөн үүрэг болголоо” гэж Трамп “Twitter” хуудсандаа бичжээ. Мөн Мерфи нь эх орныхоо төлөө "чин сэтгэлээсээ зүтгэснийхээ төлөө "дарамт шахалт, сүрдүүлэг, доромжлол"-д өртсөн талаар Ерөнхийлөгч дурдаад "Түүнд эсвэл GSA-гийн ажилтнуудад ийм зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй байна" гэж онцлон тэмдэглэжээ. Ийнхүү Америкийн удирдагч сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс дахин татгалзсан хэдий ч эрх мэдлээ шилжүүлэх албан ёсны журмыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Байдены сонгуулийн штаб ч мөн асуудал эцэслэн шийдэгдсэнийг онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын дараагийн төрийн тэргүүн 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болсон бөгөөд эцсийн албан ёсны дүн хараахан гараагүй байна.Трамп өрсөлдөгчдөө "сонгуулийг луйвардахыг" санаархаж байгаа гэж буруутгаад байгаа. Түүний өмгөөлөгч Руди Джулиани санал хураалтын үеэр гарсан зөрчил нь системчилсэн шинжтэй гэж мэдэгдсэн юм.