Хөл хорионы үед архи, согтууруулах ундаа худалдахыг хориглодог нь архины хамааралтай зарим иргэнийг гар ариутгагч уухад хүргэдэг. Ийм тохиолдол өнгөрсөн хугацаанд манай улсад хэд хэдэн удаа болж байсан ч азаар нас барсан тохиолдол гараагүй байна. Харин сүүлийн үед ОХУ-д ийм тохиолдлоор нас барах үзэгдэл их сонсогдох боллоо.
Тодруулбал, саяхан ОХУ-ын Якут хотын нэгэн дүүрэгт гэртээ үдэшлэг хийж байсан залуус гар ариутгагч уусны улмаас долоон хүн нас барсныг Yahoo news мэдээллээ. Үдэшлэгийн үеэр уух зүйлс нь дууссан тул залуус гар ариутгагчийг 69 хувийн спирттэй хольж уусан нь шинжилгээгээр тогтоогджээ. Тэдгээрээс хоёр хүний биеийн байдал хүнд бөгөөд сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Иймд ариутгалын зориулалтаар ашиглаж байгаа спиртыг зөв зохистой найруулж, хадгалахыг манай улсын Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар буй.