Их Британид коронавирусийн эсрэг вакцинжуулалт хамрагдсан хүмүүст зориулсан тусгай баримт бичиг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байгаа тухай “The Sunday Times” мэдээлэв. "Ковид паспорт" эзэмшигчид улс орон даяар чөлөөтэй зорчих, тэр дундаа албан томилолтоор гадаад оронд явах боломжтой болох гэнэ. Тус сонинд бичсэнээр бол ийм баримт бичиг нэвтрүүлэх асуудлыг Даваа гарагт /2020.11.23/ парламентаар хэлэлцүүлж магадгүй аж. Мөн тус улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг арванхоёрдугаар сарын 2-ноос эхлэн цуцалж, хэсэгчилсэн хязгаарлалтад эргэн орохыг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэж магадгүй юм байна.