“Их 20”-ийн орнуудын удирдагчид коронавирусний цар тахлын дараа дэлхийд хүчтэй, тэнцвэртэй эрин үе байгуулах үүрэг хүлээжээ. Энэ тухай уулзалтын үр дүнгийн дараа гаргасан тунхаглалд дурдсан байна. "Бид КОВИД-19-ийн цар тахлын дараа хүчирхэг, тэнцвэртэй,бүрэн дүүрэн эрэн үеийг бий болгохыг зорьж байна" гэж тунхагт бичжээ. Тус баримт бичигт Их 20-ийн орнуудын удирдагчид цар тахлын үр дагавартай тэмцэхэд хөгжиж буй орнуудад үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа амлажээ. Мөн дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. “Эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбар нь “КОВИД-19-ийн харилцан хамааралтай үр дагавартай тулгарах үед бид хөгжиж буй болон буурай хөгжилтэй бүх улс орныг урьдын адил дэмжихэд бэлэн байна” гэж баримт бичигт дурджээ. “Их-20” мөн ядуу буурай орнуудыг “КОВИД-19”-ийн вакцин, эм бэлдмэл, оношлуур хуваарилах үйл явцын гадна үлдээхгүйн тулд дэлхий даяар тэгш, хүртээмжтэй түгээх үйл явцыг дэмжих үүрэг хүлээлээ. Түүнчлэн тунхаглалд ядуу буурай орнуудын өрийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны 6 дугаар сарыг дуустал зогсоохыг “Их 20”-ийн удирдагчид дэмжиж байгааг мэдэгджээ.
“Их 20”-ийн энэ удаагийн уулзалт Саудын Арабын Каир хотод хоёр өдөр онлайн хэлбэрээр болж өчигдөр буюу Ням гарагт /2020.11.22/ Эр-Риядын тунхаг бичгийг баталснаар өндөрлөжээ. Дээд хэмжээний уулзалт Италид болно.