Үл таних этгээд Германы Оберхаузен хотын оршин суугчид руу хүйтэн зэвсгээр дайрсан тухай WAZ сонин мэдээлэв. Сэжигтнийг баривчилсан бөгөөд цагдаагийнхан хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэсэн үндэслэлээр хохирогчдын тоог тодорхой хэлээгүй байна. Мөн ямар төрлийн хүйтэн зэвсэг байсан нь тодорхойгүй байна. Сүүлийн саруудад Европ даяар халдлагын давлагаа газар авч байна. 11-р сарын 2-ны орой Вена хотын төвд автомат буугаар зэвсэглэсэн этгээд гудамжаар явж хажуугаараа өнгөрсөн хүмүүсийг буудсаны улмаас дөрвөн хүн нас барж, 22 хүн шархадсан. Эл хэргийг террорист халдлага байсан бөгөөд Австрийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр гэмт этгээд “Исламын улсыг” дэмжигч байсан аж. Аравдугаар сард Франц улс террорист халдлагад мөн өртсөн. Аравдугаар сарын 29-ний өдөр хутгаар зэвсэглэсэн этгээд Ницца хотын Нотр Дамийн сүмд байсан хүмүүс рүү дайрч, гурван хүнийг хутгалжээ. Сэжигтнийг саатуулсан байгаа. Энэ явдал болохоос хоёр долоо хоногийн өмнө Парисын гудамжинд нэгэн түүхийн багшийн толгойг тастсан аймшигт хэрэг гарсан. Түүнийг хичээл дээрээ үг хэлэх эрх чөлөөний тухай ярихдаа зөнч Мухамедийг шог зургийг үзүүлснийх нь төлөө ийнхүү хөнөөжээ.