Их Британи болон Европын Холбоо /ЕХ/ “Brexit”-ийн дараа худалдааг хэрхэн өрнүүлэх талаарх хэлэлцээ Европын талын төлөөлөгч “COVID-19” халдвар авсан улмаас хойшилжээ. Энэ тухай Brexit”-ийн асуудлаарх хэлэлцээнд ЕХ-г төлөөлөн оролцож буй Мишель Барнье “Твиттер” хуудсаараа мэдэгджээ. Уг хэлэлцээрт орж байгаа түүний багийн гишүүний Covid-19-ийн шинжлгээ эерэг гарсан тул талууд хэлэлцээрийг богино хугацаанд зогсоохыг зөвшөөрсөнийг тэрээр мэдээлсэн байна. Харин Британийн талын ерөнхий хэлэлцэгч Дэвид Фрост хэлэхдээ, хэлэлцээрийг алсын зайнаас явуулах болно гэжээ. Их Британи ЕХ-оос гарсны дараах шилжилтийн үе 2021 оны нэгдүгээр сард дуусахаас өмнө талууд цаашид худалдааны харилцаагаа хэрхэн зохицуулах талаар хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа юм.