Мароккод суугаа Францын Ерөнхий консул Денис Франсуа амиа хорложээ. Энэ тухай элчин сайдын яамны вэбсайтад мэдээлсэн байна. "Францын Элчин сайдын яамны хамт олон талийгчийн буй гэр бүл, хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлж уй гашууг нь хуваалцаж байна" гэж Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ. 55 настай консул орон сууцандаа амиа хорлосон байдалтай олджээ. Амиа хорлох болсон шалтгаан нь тодорхойгүй байна. Ямар ч байсан талийгч 9-р сарын 15-нд консулын албан тушаалд томилогдсоныхоо дараа шууд чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлөө өгч байсныг хэвлэлүүд онцолжээ.