Канадын эрх баригчид улсынхаа иргэдэд зориулан нөөцөлсөн COVID-19-өөс сэргийлэх вакцины хэсгийг буурай орнуудад буурай орнуудад хандивлах талаар бусад орнуудын Засгийн газруудтай хэлэлцээ хийж байгаа талаар Reuters мэдээллээ. Нөөцөлсөн вакцины нэг хэсгийг хандивлах ажлыг вакцин худалдан авалтын дэлхийн платформ болох олон улсын COVAX Facility байгууламжаар дамжуулан шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Duke Global Health Innovation Center байгууллагын судлаачдын тооцоолсноор Канад улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн их вакциныг ард түмэндээ нөөцлөн худалдаж авах хэлэлцээрийг хийсэн байна. 38 сая орчим хүн амтай Канад улс вакцин худалдан авах долоон гэрээ хэлэлцээр хийж 414 сая тун вакцин авахаар болжээ. "Бид эдгээр тунг ашиглагдахгүй өнгөрөөхийг зөвшөөрөхгүй " гэж эх сурвалжууд ярьсан байна.