ОХУ зарим бүс нутагт илэрсэн коронавирусийн мутациуд нь вирусийн патогенид нөлөөлөхгүй, өвчний хүнд хэлбэрийг үүсгэхгүй талаар тус улсын Томууны эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал Дмитрий Лиознов ярьсныг ТАСС агентлаг уламжлав. Эрдэмтний ярьж буйгаар Москва, Санкт-Петербург, Алтайн хязгаар зэрэг 13 бүс нутагт S уураг дахь М153Т мутаци илэрчээ. Өмнө нь буюу энэ сарын 17-ны өдөр Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова Сибирийн бүс нутагт мутацид орсон коронавирусийн халдварын шинэ төрөл илэрсэн талаар мэдэгэдсэн аж. Вирус судлаач Алексей Аграновскийн мэдэгдсэнээр мутацид орох нь тухайн нөхцөлд байгаа вирусийн хувьд зүй ёсны явц учир үүнээс айх шаардлагагүй гэнэ.