Турк улсад коронавирусийн халдварын тархалт ихэссэнтэй холбоотойгоор хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган мэдэгдэв. Түүний хэлснээр амралтын өдрүүдэд 10.00-20.00 цаг хүртэлх хугацааг эс тооцвол бүх улс даяар хөл хориог тогтоох ажээ. Бүх нийтийн хоолны газар, баар цэнгээний газар хаагдах боловч хүргэлтийг зөвшөөрөх юм байна. COVID-19-ийн тархалттай тэмцэх өөр нэг алхам бол энэ оныг дуустал тус улсын бүх кино театруудыг хаах шийдвэр гарчээ. Турк улс өнгөрсөн дөрөвдүгээр сард амралтын өдрүүдээр хөл хорио тогтоож байжээ. Эл арга хэмжээнүүд нь тус улсад коронавирусийн тархалттай холбоотой нөхцөл байдлыг хяналтад авах боломжийг олгосон байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Турк улсад коронавирусийн халдварын 421.4 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 1,7 мянган хүн нас барж, 359 мянган хүн эдгэрчээ.