Биткойны ханш 17 мянган ам.долларт хүрсэн тухай “Coindesk” криптовалютын биржийн мэдээлэлд дурджээ. Хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард биткойны ханш 17 мянган ам.долларыг давж байсан юм. Гэхдээ үнэ удахгүй буурч болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Bitcoin нь дэлхийн криптовалютын зах зээлийн 65 гаруй хувийг эзэмшдэг юм.