“Amazon” корпорацийг үүсгэн байгуулагч Жефф Безос Дэлхийн хүрээлэн буй орчныг хамгаалдаг 16 байгууллагад 791 сая ам.долларын хандив олгожээ. Дэлхийн байгаль хамгаалах сан буюу WWF, “ClimateWorks” сан, Дэлхийн нөөцийн хүрээлэн болон бусад байгууллагад энэхүү санхүүжилтийг олгох болсныгоо Безос өөрийн Твиттер хуудсандаа бичсэн байна. Түүний хэлж буйгаар байгаль орчны асуудлаар ажилладаг эрдэмтэд, арилжааны бус байгууллагууд, идэвхтнүүдэд олгож буй энэхүү 791 сая ам.долларын санхүүжилт нь “зөвхөн эхлэл” аж.