Буриадад цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Даваа гарагаас /2020.11.16/ эхлэн хөл хорионы дэглэм тогтоожээ. Буриадын эрх баригчдын шийдвэрээр бүх худалдааны төв, нийтийн хоолны газар, үзвэр үйлчилгээний газар, гоо сайхны салон, фитнес клубуудын үйл ажиллагааг зогсоожээ. Бүс нутгийн тэргүүн Алексей Цыденовын хэлснээр эдгээр арга хэмжээг эмнэлгүүдийн хэт ачаалал, боловсролын байгууллагуудын зайны сургалтыг цуцлах, иргэдийг цар тахлын эсрэг илүү хариуцлагатай хандахад хүргэх хэд хэдэн шалтгаанаар авсан байна. “Манайд халдварын тохиолдлын 50% нь 19-30 насны хүмүүс байна. Энэ бол залуу хүмүүс өөрсдийгөө болон бусдын тухай бодохгүй байгаагийн илрэл . Налайж, хошигнож, хариуцлагагүй хандах цаг биш гэдгийг хүн болгонд ойлгуулахыг зорилоо. Зөвхөн өөрийгөө биш бусдыг бодох хэрэгтэй гэдгийг дахин хэлье” гэж Алексей Цыденов мэдэгдэлдээ онцолжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Буриадад COVID-19-ийн 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт нас баралтын тоо 237 хүрсэн байна.