АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас тоологдож дуусаагүй байгаа хэдий ч ялалт байгуулсан нь тодорхой болоод байгаа Джо Байдены баг ардчилсан намын улс төрчдөд засаг захиргааны албан тушаалуудыг санал болгож эхэлсэн тухай “Washington Post” мэдээлжээ. Тухайлбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг НҮБ-ын дэргэдэх тус улсын байнгын төлөөлөгчөөр томилох гэж байгаа тухай асуудал яригдаж байгаа аж. Эл тохиргоогоор Байдены засаг захиргаа байнгын төлөөлөгчийн албан тушаал хир ач холбогдолтойг онцолж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.