Уулын Карабахад гал зогсооход хяналт тавих Орос, Туркийн хамтарсан төв байгуулах тухай тунхагт тус хоёр улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Хулуси Акара нар цахим хэлэлцээ хийх үеэрээ гарын үсэг зуржээ. ОХУ-ын БХЯ-наас энэ тухай мэдээлсэн байна.
Орос, Азербайжаны Ерөнхийлөгч, Арменийн Ерөнхий сайд нарын байгуулсан тохиролцоо, тэрчлэн мөргөлдөөний бүсэд Оросын энхийг сахиулагчдыг оруулсан нь гал зогсоож, хүний амь эрсдэхгүй, тус бүс нутгийн оршин суугчид тайван амьдралдаа эргэн орох нөхцөл бий болголоо гэж Сергей Шойгу үзжээ.
Гал зогсооход хяналт тавих хамтарсан төв Азебайжаны нутаг дэвсгэрт байрлах бөгөөд тохиролцоог зөрчсөн үйлдэл, гал зогсоох дэглэмийг талууд хэрхэн мөрдөж буй талаар мэдээлэл цуглуулж, нэгтгэж, хяналт тавих гэнэ.