Зоонозын халдварт өвчнийг эрт илрүүлэх лабораторийн сүлжээ байгуулах тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-аас гаргасан саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжжээ. “Ирээдүйд тулгарч мэдэх цар тахлын эсрэг дэлхий нийтийг бэлтгэхэд туслахын тулд зоонозын халдварт өвчинтэй тэмцэхэд зориулсан МАГАТЭ-гийн ZODIAC төслийг санал болгож байна” гэж тус агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси тайлан илтгэлдээ тэмдэглэсэн байна.
Эл төслийн хүрээнд байгалийн голомтот, зоонозын халдварт өвчнийг цөмийн технологийн тусламжтайгаар илрүүлэх, хянах чадалтай үндэсний оношилгооны лабораториудын дэлхийн сүлжээг байгуулах гэнэ.
Ийм сүлжээтэй болсноор МАГАТЭ-гийн гишүүн орнууд шаардлагатай тоног төхөөрөмж, технологитой болох, шинжээчдийн зөвлөмжийг ашиглах, мэргэжилтнүүд нь сургалтад хамрагдах боломжнээгдэх аж. НҮБ-ын гишүүн 193 орон МАГАТЭ-гийн саналыг дэмжсэн тогтоолыг санал хураахгүйгээр зөвшилцсөний үндсэн дээр баталсан байна.