Шинэ төрлийн коронавирусийн халдваргүй булгыг устгах нь буруу гэдгийг Данийн Хүнсний асуудал эрхэлсэн сайд Могенс Йенсе “TV2” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хүлээн зөвшөөрчээ. Амьтдаас нь халдвар илэрсэн фермүүдийнхээс бусад булгыг устгахыг шаардах хууль, эрх зүйн үндэслэл Засгийн газарт нь байгаагүй гэнэ. Тэрбээр яамандаа болж үйл явдлын хариуцлагыг хүлээнэ гэдгээ тэмдэглэсэн байна.Ерөнхий сайд Метте Фредериксен нь парламентдаа үг хэлэхдээ гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ.
Данийн Засгийн газар коронавирусийн хувирч өөрчлөгдсөн хэлбэр тархаж болзошгүй байгаагийн улмаас бүх булгаа устгахаар шийдсэн нь тус улсын парламентын гишүүдийн дургүйцлыг төрүүлснийг “Berlingske” сонин уламжилсан юм. Өндөр орлоготой салбар учраас булга үржүүлэгчид Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцсэн билээ. Эл шийдвэрийн улмаас олон өрх ядуурна гэж уг сонины нийтлэлд дурджээ.
Данид энэ амьтны дунд халдвар маш хурдан тархаж, булга үржүүлгийн 1139 фермд коронавирус илэрсэн юм. Коронавирус булганаас хүнд халдварладаг болохыг ч мөн тогтоосон байна.