Эфиопид холбооны цэргүүд болон Тиграйн ардын чөлөөлөх фронт хүчиний (ТАЧФ)хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн нас басан тухай “Reuters” мэдээлэв. Эфиопийн Засгийн газрын арми ардын чөлөөлөх фронтынхныг бааз руу нь дайрсан хэмээн буруутган эргүүлээд довтолсноос мөргөлдөөн эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг дайнд Тиграйн талаас 500 гаруй дайчид амь үрэгдсэн бол холбооны хүчин баазаа хамгаалах үеэр 100 гаруй цэргийн албан хаагчаа алджээ. Зэвсэгт мөргөлдөөн арваннэгдүгээр сарын 3-нд дайны байдалд орсон байна. Уг дайныг 2019 оны Нобелийн энх тайвны шагналт, Эфиопийн Ерөнхий сайд Абий Ахмед Али зарлажээ. Ингэхдээ ТАЧФ-ийн зэвсэгт бүрэлдүүн засгийн газрын хүчнээс хамаагүй илүү байжээ. Эфиопийн засгийн газар орон нутгийн дайчдыг зэвсгийг хурааж, үндсэн хуулийн дэг журмыг сэргээж, буруутай этгээдүүдийг шүүхэд өгөхийг эрмэлзэж байгаа аж. Тус улсын арми хэд хоногийн турш Тиграйны гол объектуудыг агаараас довтолж байгаа тухай мэдээлжээ. ТАЧФ нь олон жилийн турш босогчдын хөдөлгөөн байсан бөгөөд хожим улс төрийн нам болсон байна. 2020 оны 9-р сарын 9-нд Тиграйн захиргаа бүс нутгийн хэмжээнд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр сонгууль явуулсныг хууль бус хэмээн зарласан аж. Ерөнхий сайд Абий Ахмед Алид "энх тайван, олон улсын хамтын ажиллагаанд хүрэхэд хүчин чармайлт гаргаж, ялангуяа Эритрейтэй хил залгаа мөргөлдөөнийг зогсооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийх нь төлөө Нобелийн энх тайвны шагнал олгосон байна.