Токиод ирэх жил болох олимпын наадмыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзах сайхан боломж хэмээн Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга үзэж буйгаа парламентын дээд танхимынхаа Төсвийн комиссын хуралдааны үеэр мэдэгджээ. Хэрэв Токиогийн олимпод Ким Жөн Уныг хүрэлцэн ирвэл түүнтэй уулзах уу гэсэн сөрөг хүчний Үндсэн хуульт-ардчилсан намын гишүүний тавьсан асуултад тэрбээр ийн хариулсан аж. Япон, БНАСАУ-ын Засгийн газар 2014 оны тавдугаар сард Японы хулгайлагдсан иргэдийн асуудлаар дахин мөрдөн шалгахаар тохиролцсон ч уг асуудлыг хариуцсан комисс Пёньяны санаачилгаар тарсан билээ.