Туркийн баруун нутагт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж, 114 болжээ. Гэмтсэн 1035 хүний 137 нь эмнэлэгт эмчлүүлж байна. Одоо нурж, сүйдсэн хоёр байшинд эрэн хайх, аврах ажиллагаа явуулж буй.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон эл газар хөдлөлт 6.6 баллын хүчтэй байсан юм. Гамшгийн төв нь Измир мужийн Сеферихисар хотын ойролцоо Эгийн тэнгист бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл Грекийн арлуудад мэдрэгдсэн аж. Грекийн Самос аралд хоёр хүн амиа алдаж, 19 гэмтжээ. Газар хөдөлсний улмаас бага хэмжээний цунами үүсэж, Сеферихисар хотын эргийн гудамжууд үерт автсан байна. Измир мужид 20 орчим барилга, байшин нурж, сүйджээ.