Вашингтоны шинэ засаг захиргаа Бээжинтэй харилцан хүндэтгэлийн үндсэн дээр харилцаагаа үргэлжлүүлэх болно гэж Хятад улс хүлээж байна. Энэ тухай Пүрэв гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ле Ючэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. “АНУ-ын шинэ засаг захиргаа харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр тулгуурлан зөрчилдөөн сөргөлдөөнгүй харилцаа тогтоохын тулд БНХАУ-тай ижил чиглэлд ажиллана гэдэгт найдаж байна. Хоёр тал хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал юм" гэж дэд сайд хэлжээ.