АНУ-д санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Эхний шөнө саналыг тоолсны дараа манлайлагч тодроогүй байна. Хоёр нэр дэвшигчийн саналын тоо тун ч ойрхон байгаа бөгөөд Жо Байден Дональд Трампаас коллегийн саналаар ялимгүй илүүтэй явж байгаа аж. Уламжлал ёсоор Бүгд найрамдахчуудад эсвэл ардчилагчдын төлөө саналаа өгдөг мужуудад хоёр нэр дэвшигч тус тус ялалт байгуулав. Сонгуулийн үр дүнг "хэлбэлзэлтэй" мужуудын сонгогчдын саналын үр дүнгээр тодорхойлох болоод байна.Үүнээс гадна 100 сая гаруй хүний шуудангаар урьдчилан өгсөн саналын хуудас тоологдоогүй байгаа бөгөөд энэ нь багагүй хугацаа шаардах гэнэ. Тодорхой бус байдал нь үймээн самуун үүсэх шалтгаан болдог. Тодорхойгүй байдал гарцаагүй байгаа. Америкчууд эмх замбараагүй байдал гарч магадгүй хэмээн ч түгшиж байсан. Гэхдээ энэ талаар ярихад эрт байна.