АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден тэргүүлж явна. 270 коллегийн санал авах ёстойгоос 131 гишүүн Байдены төлөө саналаа өгөөд байна. Харин Доналд Трамп 92 санал авчээ. Олон хүн амтай муж улс олон гишүүнтэй байх бол цөөн хүн амтай муж улс цөөхөн гишүүнтэй байна. Тус коллегид АНУ-ын 50 мужийн төлөөлөл, нийт 538 сонгогч байдаг. Гол мужуудад одоогоор
Огайо- санал хураалтын 75% -ийг тоолсноор Трамп
Хойд Каролинд- санал хураалтын 87% -ийг тоолсноор Байден
Жоржид- санал хураалтын 53% -ийг тоолсноор Трамп
Флоридод - Санал хураалтын 91% -ийг тоолсноор Трамп
Техаст - Санал хураалтын 69% -ийг тоолсноор Байден
Мичиганд - Санал хураалтын 31% -ийг тоолсноор Трамп
Аризонад - Санал хураалтын 74% -ийг тоолсноор. Байден
Пенсильванд -Саналуудын 25% -ийг тоолсноор Байден
Висконсин - Санал хураалтын 37% -ийг тоолсноор Трамп өмнө нь байгаа. Түүнчлэн 14 муж санал хураалт өндөрлөөд байгаа аж. “Associated Press”-ийн таамаглаж байгаагаар Байден Нью Йорк, Нью Мексик мужуудад, Трамп Вайоминг, Хойд ба Өмнөд Дакотад, Небраскт, Луизиана мужид тэргүүлэх магадлалтай аж. Гэхдээ нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын тоо цаг тутамд өөрчлөгдөж байгаа учир хэн ялах нь тодорхойгүй байна.