Америкийн ард түмэн өнөөдөр Ерөнхийлөгчөө сонгоно. Үүний зэрэгцээ энэ удаагийн сонгууль олныг хамарсан эмх замбараагүй байдал дагуулахвий гэхээс америкчууд түгшиж байна. "The Independent" сэтгүүл “JL Partners”-тэй хамтран явуулсан санал асуулгын дүнгээр америкчуудын 72% нь ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үймээн дэгдэнэ хэмээн үзэж байгаа аж. Хүмүүс олноороо зэвсэг худалдаж авч, зоогийн газрууд, дэлгүүр, эмийн сан, зочид буудал, банкнууд хаалга цонхоо тусгай модон самбараар хааж байна. Төрийн барилга байгууллагуудын хамгаалалтад нэмэлт цагдаа, Батлан хамгаалах яамны ангиудыг дайчилж байгаа аж. Ингэхдээ гурван америк хүнийг нэг нь өөрийгөө Ардчилсан нам эсвэл Бүгд найрамдах нам хэмээн тодорхойлж байгаа хийгээд эсэргүүцэл цаашлаад хүчирхийллийг тухайн намын улс төрийн зорилгын үүднээс зөвтгөж болно хэмээн үзэж байна. АНУ-ын эрх баригчид ч мөн ялгаагүй ирэх сонгуультай холбогдуулан эмх замбараагүй байдал үүсэхэд бэлэн байгаа аж. Энэ тухай тус улсын Дотоодын аюулгүй байдлын (ДАЯ) сайдын үүрэг гүйцэтгэгч Чад Вулф Даваа гарагт өөрийн Твиттер хуудсаараа мэдэгдсэн байна “ ДАЯ мужуудын засаг захиргаа болон <...> болон холбооны бусад байгууллагуудтай хамтран гарч болзошгүй аливаа хүчирхийллийг таслан зогсооход бэлэн байна. Сонгуулийг хүчирхийлэлд ашиглах шалтаг гэж үзсэн хэн ч бай <...> андуурч байна. Сонгуулийн өмнөх өдөр аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний газрууд хаалга цонхоо бэхлэн хаан% үйл ажиллагаа зогсох болсон нь харамсалтай. ДАЯ түншүүдийнхээ хамтаар нийгмээ аливаа аюулаас хамгаална"гэж мэдэгдэлд дурджээ.