Даваа гарагийн шөнө Австрийн нийслэл Вена хотын төвд галт зэвсэгтэй халдлага болж хоёр хүн амь үрэгдэж, 14 хүн шархаджээ. Халдлага тус хотын зургаан өөр хэсэгт зэрэг гарсан бөгөөд бүгд иудей (еврейчүүдийн шашин) шашны сүмийн ойролцоо болжээ.Тухайн үед сүм хаалттай байсныг Австрийн еврей иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Оскар Дойч сошиал хуудсандаа мэдээлжээ. Халдлагын гол бай сүм байсан эсэхийг тогтоож чадаагүй байна. Алан хядагчдын нэг цагдаа нарт буудуулж алагдсаныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Австри даяар бусад зэвсэгт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж, Вена хотын гудамж талбайнуудыг хаагаад байна.Халдлага сэдэл одоогоор тодорхойгүй байна.