АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ), Үндэсний Аюулгүйн Агентлагын (ҮАА) ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-ын иргэний харьяалал авах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. "Эцэг эхээсээ олон жил хол байсны эцэст эхнэр бид хоёр хүүгээсээ үүнтэй адил салангид байхыг хүсэлгүй байгаа тул цар тахлын болон хаалттай хил хязгаартай энэ үед бид АНУ, ОХУ-ын давхар иргэншил авахаар өргөдөл гаргалаа" гэж тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. 10-р сарын 29-нд Сноуденыг өмгөөлөгч Анатолий Кучерена түүнийг удахгүй аав болохгүй гэж байгаа талаар “Интерфакс” агентлагт ярьжээ. "Өчигдөр би Эдвардтай уулзсан. Арванхоёрдугаар сарын эцсээр тэрээр эхнэрийн хамт анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа баяртай мэдээ дуулгасан” гэж өмгөөлөгч тэрбээр мэдээлсэн байна. Өмнө нь Сноуден Орост хугацаагүй оршин суух зөвшөөрөл авч байжээ.