АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгуулийн өмнөх үдшийг гэргий Жилл Байден мөн дуучин Лэди Гага нарын хамт өнгөрүүлэх гэнэ. Энэ тухай улс төрчийн сонгуулийн штабын мэдэгдлийг үндэслэн Риа Новости мэдээлэв. "Тэрээр африк гаралтай америкчуудын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзах бөгөөд Питтсбург хотод сонгуулийн өмнөх өдрийн арга хэмжээг Байден доктор (гэргий Жилл) болон дуучин Леди Гага нартай хамт зохион байгуулна" гэж төв штабын байрнаас мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль маргааш буюу 11-р сарын 3-нд болно. Тус улсын иргэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, сенатын 35 гишүүн, төлөөлөгчдийн танхимын бүх гишүүд болон 13 засаг даргыг сонгох юм.