Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тепрос Аданом Гебрейесус SARS-CoV-2 коронавирусийн халдвар авсан хүнтэй хавьталд орсны улмаас өөрийгөө тусгаарлажээ. Энэ тухайгаа тэрбээр Твиттер хуудсандаа өнөөдөр /2020.11.02/ бичжээ. Түүнээс өвчний шинж тэмдэг хараахан илрээгүй байна. “Би эрүүл саруул байна. Надад өвчний шинж тэмдэг алга. Гэхдээ ДЭМБ-ын журмын дагуу ойрын өдрүүдэд өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллана" гэж Гебрейесус бичжээ. Үүнээс гадна ДЭМБ-ын тэргүүн COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг дахин сануулсан байна.