Өнгөрсөн баасан гарагт буюу 10 дугаар сарын 30-ны өдөр Туркийн Измир мужийн Сеферихисар хотоос холгүйхэн 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд өнөөдрийн байдлаар амиа алдсан хүний тоо 79 хүрчээ. "Сүүлийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас 79 хүн амиа алджээ. Байгалийн гамшгийн улмаас 962 хүн гэмтэж бэртсэнээс 743 нь эмнэлгээс гарсан, 219 хүний эмчилгээ үргэлжилж байна" хэмээн Туркийн Онц байдал, байгалийн гамшгийн агентлаг мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас нурсан найман барилгын нуранга дээр аврагчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Газар хөдлөлт зэргэлдээх Грек улсад мэдэгдэж хэдэн хүн амиа үрэгдэж, байшин барилга сүйджээ.