АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байдены хүү Хантер Байден хар тамхи татан мансууран, садарлаж байгаа дүрс бичлэг олонд дэлгэгджээ. Энэ тухай Daily Mail сонин Хятадын GTV сайтад нийтлэгдсэн зураг болон дүрс бичлэгийг иш татан мэдээлэв. Сонинд бичсэнээр бичлэгт Хантер Байден хэд хэдэн бүсгүйтэй сексдэж, завсраар нь хар тамхи татаж байжээ. Эдгээр бичлэгийг байрлуулсан Хятадын сайт нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөх асан Стив Бэннонтой холбоотой болохыг сонин тэмдэглэсэн байна. Өмнө нь Трампын өмгөөлөгч Руди Джулиани АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байдены хүүгийн зөөврийн компьютероос садар самууны шинж чанартай тэр дундаа насанд хүрээгүй охидтой холбоотой материал олсон гэж мэдэгдсэн юм.