Даваа гарагт /2020.10.26/ АНУ-ын Конгрессын Сенатын танхим тус улсын Дээд шүүхийн шүүгчээр Эми Конни Барреттийг томилох саналыг баталжээ. Барреттийг Бүгд найрамдах намын 52 гишүүн дэмжиж, 48 гишүүн эсрэг санал өгчээ. Дээд шүүхийн шүүгчийг томилох хэлэлцүүлэг Ням гарагт эхэлж, 30 орчим цаг үргэлжилсэн байна. Барретт нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны томилж байсан шүүгч Рут Гинзбург өнгөрсөн есдүгээр 87 насандаа нас барсны улмаас сул болсон суудалд томилогдож байгаа юм. Тэрээр Ерөнхийлөгч Трампын санал болгосон Дээд шүүхийн гурав дахь шүүгч тул Ардчилсан намын гишүүд түүнийг батлахыг эсэргүүцсэн байна. Дээд шүүх нь есөн шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдгээрийн зургаа нь Бүгд найрамдах намаас томилогджээ. Шүүгчийг томилж буй Ерөнхийлөгч мөн баталж байгаа сенат ердөө долоо хоногийн дараа дахин сонгуульд оролцох гэж байгаа энэ үед дээрх томилогоо хийж болохгүй гэж Ардчилсан намынхан үзэж байгаа аж. АНУ-ын Дээдийн шүүхийн шүүгчдийг төрийн тэргүүний санал болгосноор насан туршид нь томилдог тул энэ нь улс төр, хууль эрх зүй, нийгмийн чухал асуудлууд дээр шийдвэр гаргахад олон жилийн турш нөлөөлж болзошгүй юм.