Цар тахлын үеэр дэлхий даяар зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч байгаа тухай НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын гүйцэтгэх захирал Гада Вали РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа ярьжээ. “Зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч,цаашид илүү өсөх хандлагатай байна. Хэд хэдэн шалтгааны улмаас ”гэж тэрбээр хэлсэн байна. Тухайлбал эдийн засгаа дэмжих үүднээс авч буй засгийн газрын арга хэмжээг гэмт бүлэглэлийн гишүүд өөрсдийн зорилгод авилгын хэлхээ холбооны тусламжтайгаар (бэлэн мөнгө өгөх гэх мэт) ашиглаж болохыг тэрээр онцолжээ. Өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Хүн төрөлхтөн коронавирусийн цар тахлын шалгуурт бүдэрлээ” хэмээн мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр хүн төрөлхтөн хамтран ажиллагүйгээсээ болж олон мянган хүнийг үхлээс аварч чадаагүй аж. “Цар тахал бол олон улсын хамтын ажиллагааны шалгуур боллоо. Тэрхүү шалгуурт бид өвдөг сөхөрсөн. Гэхдээ коронавирус биднийг шийдэмгий арга хэмжээ авахад түлхэц болохуйц анхааруулга болов”гэж Гуттереш онцолсон юм.