Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сараас эхлэн Х.Баттулга орон нутгийн иргэдтэй уулзалт хийж байгаа билээ. Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Орхон зэрэг аймгуудын иргэдтэй уулзалт хийсэн.
Харин түүний орон нутгийн айлчлал маргааш Төв аймгаар үргэлжлэх байна. Тухайлбал, Төв аймгийн иргэдтэй маргааш буюу энэ сарын 09-ний өдөр тус аймгийн "Монгол туургатан" театрт 16:00 цагт уулзалт хийхээр товложээ. Тэрбээр уулзалтын үеэр аймгуудын цаашдын хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн нийгмийн асуудлуудыг дэмжих боломжуудын талаар иргэдэд мэдээлэл өгч байгаа аж.