Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан өвөлжилтийн бэлтгэх хангах ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллаж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Сүхбаатар, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцан, ажилтан, алба хаагчидтай уулзаж, орон нутагт тулгамдаад байгаа асуудал болон тэдний санал бодлыг сонсов.
Түүнчлэн, “Баян тал” хөдөө аж ахуйн цогцолбор төвөөр орж махны үйлдвэртэй танилцахдаа, “Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, нэмүү өртөг шингээх, экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч байгаа. Үүний тулд малын эрүүл ахуй, чанар стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх шаардлагатай”-г онцолсон юм.