Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2020.09.26/ “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Монос” группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөр нар Хөдөлмөрийн баатар боллоо.
Мөн “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болов. Түүнчлэн дараах хүмүүс төрийн цол тэмдгээр шагнууллаа.
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын инженер Д.Адъяа
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Витафит милк” компанийн захирал С.Болорсайхан
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Ханбогд кашимер компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Оби кластик” компанийн захирал Ж.Отгонбаяр
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Жүр-Үр” компанийн дэд захирал Б.Мөнхзул
- Худалдааны гавьяат ажилтан цолоор “Моннидер” компанийн захирал Э.Алтанбагана
- Худалдааны гавьяат ажилтан цолоор Түшиг группын ерөнхий захирал Г.Баттүшиг
- Худалдааны гавьяат ажилтан цолоор МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх М.Оюунчимэг
- Худалдааны гавьяат ажилтан цолоор БСБ сервис компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан
- Гавьяат барилгачин цолоор “Хурд” группын барилгын даамал М.Хүрэлбаатар
- Гавьяат нисгэгч цолоор МИАТ компанийн агаарын хөлгийн дарга Д.Баярсайхан нарыг тус тус шагналаа.
Говь ХХК-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч энэхүү ойн баярын хүрээнд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон медаль гардуулав.