Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг хоёр сая төгрөгөөр урамшууллаа. Тодруулбал, Өмнөговь аймаг 2016 оноос хойш ЭЕШ амжилттай өгч, 800 оноо авсан сурагчийг урамшуулж байхаар болсон билээ.
Тэр ч утгаараа энэ онд технологийн хичээлийн ур чадварын төрөлд аймгийн хэмжээнд 800 оноо авсан Улсын тэргүүний үндэсний лаборатори Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч А.Хишигсайханд 2,000,000 төгрөгийн батламж гардуулжээ.
Түүнчлэн тус аймаг сүүлийн жилүүдэд боловсрол руу чиглэсэн олон талт ажлуудыг хийж байгаа аж. Тухайлбал гадаад хэлний багш нараа "Зөгийн үүр" хөтөлбөрт хамруулан гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлж, чадвартай багш нарыг урилгаар авчирч ажиллуулсан байна.