Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй, аймгуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өнөөдөр өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно. Өчигдөр нэгдүгээр шатны А хэсэгт өрсөлдсөн Баянхонгор аймгийн баг 6:1- ээр “Хэнтий”-г хожиж, хэсгээсээ хоёрдугаар байрт шалгарав. Харин энэ хэсгийн сүүлчийн тоглолтод Сэлэнгэ аймгийн баг 7:0-ээр дундговийнхныг ялж, хэсгийн нэгдүгээр байраар хасагдах шатанд шалгарсан. В хэсэгт өрсөлдсөн Говьсүмбэр аймгийнхан 12:1-ээр Завханы багийг буулган авч, хасагдах шатанд тоглох эрхээ авлаа. Уг тоглолтод Завхан аймгийн баг анхныхаа гоолыг оруулсан юм. Харин дорноговьчууд 10:0-ээр Өвөрхангайн багийг илүүрхсэнээр В хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгарав. Монголын хөлбөмбөгийн тэмцээнүүд өчигдрөөс үзэгчтэй явагдаж эхэллээ.
Бэлтгэсэн: У.Чинзориг