Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүн бүр амин дэмтэй, чанарлаг , эрүүл хоол хүнсийг хэрэглэхийг эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа. Гэсэн хэдий ч иргэд дотоодын хүнсний бүтээгдэхүүн бус экспортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь элбэг ажиглагддаг. Уг нь манай улсын хувьд хөдөө аймаг сумуудаасаа эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүнийг авах бүрэн боломжтой. Тэр ч утгаараа өнөөдөр нээлтээ хийж байгаа "Мах, хүнсний ногоо, цагаан идээ" 2020 үзэсгэлэнг худалдааг сурвалжилхаар "Лавай" худалдааны төвийг зорилоо.
Тус үзэсгэлэн худалдаа нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хоршоод гарал үүсэл нь баталгаажсан, чанарын шаардлага хангасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн хэрэглэгчдэд зах зээлийн доод үнээр хүргэх зорилготой байна.
Үзэсгэлэн худалдаа нь нийт 21 аймгаас нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байгаагаараа онцлог. Тухайлбал, Ховд аймаг тарвас, Архангай аймаг цагаан идээ, Дархан-Уул аймаг зөгийн бал гэх мэт нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байгаа юм байна. Ингээд "Мах, хүнсний ногоо, цагаан идээ" 2020 үзэсгэлэн худалдааны талаар зохион байгуулагчдаас нь дараах мэдээллийг авлаа.
Хөдөө аж ахуйн биржийн гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах М.Хулан :Өмнөх жил энэхүү үзэсгэлэн худалдаанд 12 аймгийн 16 хоршооны хүмүүс ирсэн. Тэдгээр хүмүүс энэ жил дахин хүсэлт явуулсан учраас дахин зохион байгуулагдаж байна. Мөн үзэсгэлэн худалдаа маань засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд үнэ тогтворжуулах зорилготой.
Үзэсгэлэн худалдааны үнийн хувьд дундын дамжлагагүй, малчид өөрсдөө ирж борлуулж байгаа тул үнийн хувьд харьцангуй хямд. Хамрах хүрээний хувьд 21 аймгийг хамарч байгаа боловч одоогийн байдлаар Хэнтий, Төв, Завхан, Архангай, Ховд зэрэг аймгууд тус үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн байна.Одоогийн байдлаар бусад амйгууд үзэсгэлэнд орох хүсэлтэй ирүүлсэн боловч одоогоор ирж амжаагүй байна" гэлээ. Тэрбээр мөн үнийн хувьд бусад худалдааны төвүүдийн хүнсний бүтээгдэхүүний үнийг судлаад аль болох хямдаар үнээ тогтооно гэдгийг онцолсон юм.
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа: Энэхүү үзэсгэлэн худалдааг өнгөрсөн жил органик хүнсний бүтээгдэхүүн болон махны өргөтгөсөн худалдааг есдүгээр сар болон 11-р дүгээр сард болсон.
Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын мах махан бүтээгдэхүүнийг иргэд ихээр авсан. Үнийн хувьд хямд, гарал үүсэл нь баталгаатай байсан учир нэг худалдан авалт хийсэн хүмүүс дахин авч нөөцөлсөн. Харин Архангай, Хэнтий, төв аймгийн цагаан идээг авчирснаар мөн л борлуулалт сайн байсан. Хэдийгээр өнөөдөр гадуур худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнүүд аймгуудын нэртэй байдаг хэдий ч гарал үүсэл нь тодорхойгүй байдаг.
Түүнчлэн яагаад "Лавай" худалдааны төвийн хувьд түрээсийн төлбөрөөс хөнгөлдөг, зарим худалдааг үнэ төлбөргүй зохион байгуулж өгдгөөрөө онцлог учраас хамтран ажиллах их дуртай. Бусад худалдааны төвүүдийн хувьд үнэ төлбөр өндөр, маркетинг дээр нь ажиллаж өгдөггүй сул талтай учраас ногоочид, малчдад хүндрэл учирдаг гэлээ.
Зохион байгуулагчдаас яриа авсаны дараа бүтээгдэхүүнүүдийн дэргэдүүр өнгөрөхөд Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Ховд аймгийн худалдаачид хэдийнээ бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн харагдлаа. Хүнсний ногооны үнэ ханшийн хувьд аймаг бүр ижил. Харин бусад нэрийн бүтээгдэхүүний хувьд өөр өөр байсан.
Тухайлбал, Өмнөговь аймаг болон Төв аймгууд улаан, ногоон лооль тарьсан байсан бгөөд нэг килограмм нь 8,000 төгрөгийн үнэтэй байлаа. Түүнчлэн зарим аймгийн хувьд бороо хур, их орсноос үүдэн ургацаа алдсан хэдий ч энэ жил өмнөх жилээс илүү ургац хураасныгхудалдаачид онцлон хэлсэн юм. Ингээд хүнсний бүтээгдэхүүний үнийн мэдээллийг хүргэж байна.
Мах Махан бүтээгдэхүүн:
Хонины мах- 6,000-7,000 төгрөг
Үхрийн мах- 8,500-9,500 төгрөг
Адууны мах- 7,000 төгрөг
Тахианы мах- 7,500 төгрөгөөр зарагдаж байсан бол ямааны махны үнэ тогтоогдоогүй байлаа.
Хүнсний ногоо:
Лууван, манжин -1,500 төгрөг
Төмс-800 төгрөг
Байцаа- 800-1,000 төгрөг
Сонгино- 2,500 төгрөг
Сармис- 2,500 бөгөөд сүлжээтэй нь 15,000-20,000 төгрөг
Хулуу -3,000
Тарвас-1,800
Брокли-4,000-5,000 төгрөгөөр тус тус борлуулагдаж байсан юм.
Харин цагаан идээний хувьд ааруул, ээзгий, бяслаг тус бүр 13,000-14,000 төгрөгөөр борлуулагдаж байв. Тус үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 04-нээсс эхлэн 30-н хүртэл Хан-Уул дүүргийн "Лавай" худалдааны төвийн гадна болох юм.