Орхон аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн ариутгал, халдваргүйтгүүжүүлэлтийг Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар болон Баян-Өндөр, Жаргалант сумдтай хамтран хийжээ.
Энэхүү ажлын хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 65 сургууль, цэцэрлэгийн 362,976 м2 талбайд ариутгал хийсэн байна. Түүнчлэн давхардсан тоогоор 180 ажилтан, албан хаагч, дөрвөн автомашин, 20 ширхэг гар ажиллагаатай багаж хэрэгсэлтэйгээр ажиллаа хэмээн Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.