Манай орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн, 20 хувь нь гантай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээлэв. Үлдсэн 30 хувь нь гандуу гэнэ. Баянхонгор аймгийн нутаг бүхэлдээ шахам буюу Богд, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Жинст, Баян-Өндөр, Бууцагаан, Баянбулаг, Баянхонгор, Заг, Баянцагаан, Баацагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Гурванбулаг, Өлзийт гэсэн 16 сум нь гантай. Тус аймаг 20 сумтай бөгөөд үлдсэн дөрөвт нь ч зуншлага сайнгүй буюу гандуу аж. Түүнчлэн Өвөрхангайн ес, Өмнөговийн зургаа, Говь-Алтайн гурав, Дундговийн хоёр сумын нутагт зуншлага тааруу, газрын гарц муу байна.
Бэлтгэсэн: М.Оч