Өнөөдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд мөндөр оржээ. Тодруулбал, энэ сарын сүүлчээр манай орны зарим нутагт цочирч хүйтэрч болзошгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тэр ч утгаараа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөөтийн гашуунд өнөөдөр мөндөр орсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр мөндөрийн хэмжээ нилээдгүй зузаан байгаа ажээ.
Ташрамд сануулахад , Энэ сарын 04-нд Архангай аймгийн Тариат суманд мөндөр орсон гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тус аймгийн Цаг уур орчны газрын цаг уурчдын мэдээлснээр Архангай аймгийн цаг агаарын ажиглалтын талбайд мөндөр ороогүй. Харин Тариат сумын орчмын хэсэг газарт мөндөр орсон хэмээн мэдээлсэн юм. Дээрх мөндөр орсон тохиолдол нь энэ сард болж буй хоёр дахь үзэгдэл юм.