Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран "Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь" төслийг хэрэгжүүлж дууслаа.
Төслийн хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, сум дундын 11 ойн ангитай хамтран ажиллаж, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавхи чадамжийг сайжруулах, чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Түүнчлэн аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн уг төслийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас болон холбогдох албаны хүмүүс оролцжээ.
Арга хэмжээний үеэр нутгийн иргэд буюу нөхөрлөлийн багийнхан төслийн хүрээнд сурсан мэдсэн зүйлсээ тайлагнан, хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан байна.