Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р сургуулийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ, сувилгаа хийжээ. Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Илбийн говь" ХХК-ны харьяа "Ар үр" сувиллын газар нь Даланзадгад сумын 5-р сургуулийн тусгай ангийн хүүхдүүдийг долоон хоног үнэ төлбөргүй сувилалдаа амрааж, эмчилгээ үйлчилж өгсөн байна.
Энэхүү ажлын хүрээнд тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхбаяр сувиллын газар очиж үйл ажиллагаатай танилцан, сувиллын газрын хамт олны саналд үндэслэн дэмжин ажиллахаар болжээ. Түүнчлэн "Ар Үр" сувиллын хамт олон өнгөрсөн жил хоёр удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаа өдөрлөгийг зохион байгуулсан юм.